Зээлийн багцыг ногооруулах чиглэлээр санхүү, техникийн туслалцаа үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-04 11:53:40

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Европын сэргээн босголт хөгжлийн банкны Уур амьсгалын стратегийн асуудал хариуцсан Захирал Жанпиеро Наччиг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар Монголд тулгарч буй уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл, сөрөг нөлөөллийг шийдэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоонд түшиглэн хэрхэн өргөжүүлэх боломжтой талаар саналаа солилцлоо. Европын сэргээн босголт хөгжлийн банк олон улсаас уур амьсгалын санхүүжилтийг татаж үндэсний түвшинд арилжааны банкуудаар дамжуулан бизнесийн байгууллагад ногоон зээл олгодог. Мөн түнш банк санхүүгийн байгууллагын уур амьсгалын эрсдэлийг үнэлж, зээлийн багцыг ногооруулах чиглээр санхүү, техникийн туслалцааг үзүүлж байгаагаа танилцууллаа. 



НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай талуудын 17-р бага хурлын үер газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт нь хувийн хэвшилд хэрхэн нөлөөлж байна, эрсдэлийг яаж багасгах, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэх зэрэг асуудлыг хөндсөн тусгай үйл ажиллагааг хамтран зохион байгуулах саналыг дэвшүүлжээ.

Холбоотой мэдээ