ЗАВХАН: Хот хоорондын автобусны хөдөлгөөнийг хязгаарлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны тавдугаар сарын 4 /МОНЦАМЭ/.
Завханы Их-Уулаас Архангайн Тариат хүртэл цасан шуургатай, зам даваа үзэгдэх
орчин хязгаарлагдмал байна.
Завханы Солонготын даваа, Архангай аймгийн Цагаан давааны замд том оврын болон суудлын авто машинууд замын зорчих хэсэгт бөөгнөрч, авто зам боогдсон байна. Их-Уул сумын Солонготын даваагаар цас ихээр орсны улмаас замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж, тээврийн хэрэгслээр зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Тиймээс замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ.
Мөн Улаанбаатараас Улиастай, Улиастайгаас Улаанбаатар чиглэлийн хот хоорондын 16.00, 18.00 цагийн автобусны хөдөлгөөнийг хязгаарлах төлөвтэй байна.
Өнөөдөр нутгийн
төв, Хангайн уулсаар хур тунадас орж, нийт нутгаар хүйтэрч, салхи секундэд 7-12
метр, түр зуур секундэд 14-16 метр, зарим газраар секундэд 20 метр хүрч
ширүүсэх тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уурын орчны шинжилгээний
газраас анхаарууллаа.
Иймд иргэд,
жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн
байдлаа ханган, онцын шаардлагагүй тохиолдолд тус хэсгээр зорчихгүй байхыг
анхааруулж байна гэж Завхан Авто тээврийн төвөөс мэдээлэв.
Ташрамд, улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээгээр өнөөдөр 10.00 цагийн байдлаар 41 чиглэлд 52 тээврийн хэрэгслээр 1653 зорчигч зорчиж байна.
Солонготын даваа 2025 оны 5-р сарын 4-ний 12.00 цагийн байдал