ГОВЬ-АЛТАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 15,6 км зам тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-05-04 14:37:50

Говь-Алтай, 2025 оны тавдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Есөнбулаг сумын Баяншанд, Баянхайрхан, Индэрт багт 15,6 км хатуу хучилттай авто замын тавина.


Авто замын ажлын нээлтэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар болон аймаг, орон нутгийн удирдлагууд, иргэд оролцлоо.


Тус авто замыг тавьснаар Алтай хотын иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжих, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх,  дэд бүтцийг шинэ шатанд гаргах боломж бүрдэх юм. 15,6 км авто замын нээлт бол зөвхөн замын ажил биш, ирэх жилүүдэд манай аймагт өрнөх томоохон бүтээн байгуулалтын эхлэл гэж хэлж болно хэмээн Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат онцлон хэллээ.


15,6 км авто замын төсөв 2025, 2026 оны улсын төсөвт сууж байгаа учир 2026 онд замын ажил бүрэн дуусаж ашиглалтад орох тухай гүйцэтгэгч компаниас танилцуулсан юм. 



Холбоотой мэдээ