Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-05 16:24:07

 Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Авлигатай тэмцэх газрын комиссаруудтай уулзлаа. 


Уулзалтаар мега төслүүдийн танилцуулга, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, Авлигын эсрэг хууль болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахаар харилцан тохиролцжээ.


Хоёр байгууллага 14 мега төслийн мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн зарчимтай нийцүүлэн ил тод болгохоор ажиллаж байна.  

Холбоотой мэдээ