Монголбанк нэг тонн үнэт металл худалдан авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Төв банк өнгөрсөн сард 1097.1 кг үнэт металл худалдан авчээ.
Оны эхнийхээс өссөн дүнгээр 3.3 тонн үнэт металл худалдан аваад байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 22.1 хувиар багассан үзүүлэлт байна. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс оны эхнээс өссөн дүнгээр 126.5 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 511.3 кг үнэт металл худалдан авчээ.
Ташрамд дурдахад, алт худалдаж авах дундаж үнэ өнгөрсөн сард 364,736.61 төгрөг байлаа.