Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажил үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Хөшигийн хөндийд 31.5 мянган га талбайд 1 50 мянган хүний суурьшилтай Хүннү хотыг байгуулна. Энэ хүрээнд 127.4 км авто зам, 3000 метр.куб ариутгах татуурга, 12 мянган ам.метр ногоон барилга, цахилгааны хангамж, мэдээлэл холбооны шилэн кабель татах, үерийн хамгаалалтын далан байгуулах, газрын гүний дулааныг нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж буй юм.
Одоогоор дэд бүтэц, шугам сүлжээний ажил 30-70 хувийн гүйцэтгэлтэй байна.