Будапешт хотод “Улаанбаатарын соёлын өдрүүд” болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-11 10:39:49

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол, Унгар Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Будапешт хотод “Улаанбаатарын соёлын өдрүүд” энэ сарын 10,11-нд болж байна.


Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-ээр “Go Mongolia” үндэсний аялал жуулчлалын брэндийг сурталчлах, морьт харваа, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, гар урчуудын үзэсгэлэн худалдаа, хоолны өдөрлөг, “Монгол Унгарын түүхийн жимээр” гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино, хүндэтгэлийн нэгдсэн урлагийн тоглолт Будапешт хотын Маргарет аралд болж байгаа аж.


Энэхүү үйл ажиллагаа нь хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, үндэсний соёлын үнэт зүйлсийг сурталчлах, аялал жуулчлал, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Унгар Улсын Будапешт хотноо 1950 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хоёр улс дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1957 онд БНМАУ Будапешт хотод, БНУАУ Улаанбаатарт хотод Элчин сайдын яамдаа тус тус нээн ажиллуулж эхэлсэн түүхтэй.






Холбоотой мэдээ