Будапешт хотод ЖДҮ эрхлэгчдийн 2130 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-12 09:25:37

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Нийслэлийн шилдэг үйлдвэрлэгчдийн сор болсон бүтээгдэхүүнийг Будапешт хотод энэ сарын 10,11-нд  дэлгэлээ.


“Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үйл ажиллагаанд нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-тай түншилж ажилладаг есөн дүүргийн шилдэг 21 аж ахуйн нэгж, иргэний сор болсон 2130 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэж, эх орныхоо жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн ур ухаан, авьяас чадвар, гарын дүйг гайхуулав.


Тус сонгомол 2130 нэр төрлийн бүтээгдэхүүн дунд мөнгөн аяга, хөгжмийн зэмсэг, эсгий эдлэл, зүймэл урлал, боловсруулсан арьс ширэн бүтээгдэхүүн, мод модон эдлэл, шатар, дээл, монгол гутал, малгай бүс, ноос ноолууран бүтээгдэхүүн багтсан юм.





Холбоотой мэдээ