Нийгмийн хамгааллын үйлчилгээг цахимжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-12 09:46:21

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/.  ГБХНХЯ-наас их өгөгдөлд тулгуурласан мэдээллийн нэгдсэн сантай болж, үйлчилгээгээ оновчтой, хүнд сурталгүй, үр дүнтэй болгохоор зорьж байна.


Ингэхдээ их өгөгдлийг боловсруулах программ, дэд бүтцээ шинэчлэх, албан хаагчдаа чадавхжуулж, мэдэллийн сангаа бүрдүүлж, үйлчилгээндээ ашиглахаар төлөвлөж байна. Эхний ээлжид яам болон харьяа байгууллагын албан хаагчдад их өгөгдлийн загварчлал, төлөвлөлтөө танилцуулах аж. Нэгдсэн сантай болсноор салбарын мэдээллийг нэгтгэн, цэгцэлж, найдвартай хадгалах дэвшилтэт систем бий болно. Мөн нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, амьдралын чанарт бодит эерэг нөлөө үзүүлэх юм. 

Холбоотой мэдээ