ДОРНОГОВЬ: Төмөр замын ажилчдыг орон сууцаар хангах бодлого хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-05-14 15:26:41

Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Сайншанд сумын дөрөвдүгээр багийн нутагт 180 айлын ипотекийн орон сууцны барилгын ажлыг “Жи эй эл инвестмент” ХХК, “Бат-Оруус” ХХК хамтран  гүйцэтгэхээр шав тавилаа.


УБТЗ-ын Сайншанд сум дахь ажилчдыг орон сууцжуулах орон сууцны барилгын ажлыг Дорноговь аймгийн Засаг даргын "Тогтвортой бодлого- Тасралтгүй хөгжил" мөрийн хөтөлбөрийн дагуу өрх гэр бүлийн худалдан авах чадварт уялдуулан орон сууцжуулах бодлогын хүрээнд барьж байгаа юм.


Барилгын ажлыг ирэх онд дуусгаж хүлээлгэн өгөхөөр талууд гэрээлсэн байна.  Сайншанд сумын дөрөвдүгээр багийн оршин суугчдын ихэнх нь УБТЗ-ын ажилчид байдаг аж.  



Холбоотой мэдээ