СЭЛЭНГЭ: Энэ жил 10 сая мод тарина

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-15 11:22:14

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд тэргүүлэгч, түүчээлэгчээр идэвхийлэн оролцож байна.

 

Энэ утгаараа 2025 онд 10 сая мод тарихаар төлөвлөөд байгаа. Өнгөрсөн жил 24 сая ширхэг мод тарьж, ургуулан улсдаа манлайлсан.

 

Өчигдөр аймгийн хэмжээнд бүх нийтээрээ мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа. Аймгийн төв Сүхбаатар сумын хэмжээнд гэхэд  нийт 54 байгууллагын ажилчид нэгдэн оролцов.

 

Тэд 5 төрлийн 1359 ширхэг модыг 42 байршилд тарилаа.

 

Энэхүү тарьсан модоо тариад орхих биш, тухайн байгууллагууд цаашид усалж, тордож, хариуцан хамгаалж, ургалтыг нь хариуцах үүрэгтэй юм.

 

Ийнхүү аймгийн төр төсвийн байгууллагууд болон иргэд "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд үүргээ биелүүлэн мод тарилаа.