Үнэт цаасны гүйлгээ 2024 оны мөн үеийнхээс 41.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар 2025 оны эхний 4 сард 260.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 25.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.
Үүний 68 тэрбум төгрөг нь анхдагч зах зээлийнх, 192.0 тэрбум төгрөг нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ юм.
Гүйлгээний 41.5 хувийг
хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 26.8 хувийг компанийн бонд,
23.9хувийг компанийн хувьцаа, 7.4 хувийг Засгийн газрын бонд, 0.3
хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэлж байна.
Үнэт цаасны гүйлгээ 87.5 тэрбум
төгрөгт хүрсэн аж. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 41.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Арилжсан үнэт цаас 304.2 сая ширхэг
болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 313.2 сая ширхгээр
буурчээ. Үнэт цаасны 590.0 мянган
ширхэг нь анхдагч зах зээлд, 303.6 сая ширхэг нь хоёрдогч зах зээлд арилжигдсан
байх юм.