ӨНӨӨДӨР: "Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-22 06:47:09

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм


-"Эхийн алдар" одон гардуулах ёслол Төрийн ордонд болно.

9:00 цагт: “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал "Шангри Ла"-д болно. Холбогдох утас: 89017101

10:00 цагт: МҮХАҮТ, ОХУ-ын “Экспортын төв”-тэй хамтран зохион байгуулж буй  “ОХУ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх олон салбарын бизнес” уулзалт МҮХАҮТ-д болно. Холбогдох утас: 91919396

10.00 цагт: Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм батлагдаж хэрэгжсэний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг "Галлериа Улаанбаатар" төвийн 3 давхарт “Grand ballroom” танхимд зохион байгуулна.

13:30 цагт: “Чингис хаан” олон улсын нисэх буудалд олон улсын иргэний нисэх зөвлөлийн гишүүний гэрчилгээ гардуулах үйл ажиллагаа "Корпорейт" зочид буудалд болно.

16:00 цагт: “Дөргөнэ хатны домог” моно жүжгийг Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа толилуулна. 

 

-“Бид эмэгтэйчүүд” чуулган Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.

-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

 

Орон нутагт:

-Завхан аймгийн Улиастай суманд 2024 оны "Аялал жуулчлалын хөгжилд нутгийн иргэдийн оролцоо” аялал жуулчлалын зөвлөгөөн болно.

-Улиастайд иргэдийн “Спортын их наадам-2025” хоёрдугаар шатны тэмцээн энэ сарын 19-22-ны өдөр болно.

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.

 

 Хилийн чанадад:

-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

 

Холбоотой мэдээ