Төв зам болон уулзварыг бямба гарагт хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-22 15:11:28

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. “Улаанбаатар марафон 2025” олон улсын уралдаан энэ сарын 24-нд болохтой холбоотой төв замыг хэсэгчилж хаах талаарх чиглэлийг НЗДТГ-аас өглөө. 


Бямба гарагт 06:00-18:00 цагийн хооронд дараах уулзвар болон замыг хязгаарлах юм. Үүнд: Цэцэг төв, Зоос гоёл, Сансарын имарт,  Бөхийн өргөө,  Зүүн 4 зам,  Нарантуул зах, Өгөөмөр захын уулзварын нүхэн гарц,  Дүнжингаравын урд зам Улиастайн уулзвар Цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам, Маршалын гүүрний хойд уулзвар, Хоум плаза Гандигийн гудамж, Олимпийн гүүр, Гадаад харилцааны яам,  Д.Сүхбаатарын талбайн уулзварын замыг хаах маршрут гарсан байна.


Холбоотой мэдээ