Нийгмийн үйлчилгээг сайжруулах хуулийн төсөл боловсруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-23 14:24:40

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Нийгмийн халамжийн тухай хуулийн болон Гэр бүлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яамд, АХБ, НҮБ-ын Хүүхдийн сан, ЭМДГ, СЭМҮТ-ийн мэргэжилтнүүдэд танилцууллаа.


Хуулийг шинэчлэхдээ халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, хөтөлбөрийн нэр төрөл, хүрээг оновчтой болгож, зарим хөтөлбөрийг нэгтгэх, бэлэн мөнгөний бус үйлчилгээг нэмж, зорилтот өрх, иргэнийг хөгжүүлэх, зан хандлагыг өөрчлөх, бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх хөтөлбөр, үйлчилгээг нэвтрүүлэх, тэтгэмж, тусламжийг хугацаа, хязгаартай болгож, хөдөлмөр эрхлэлтэд шилжүүлэх, хэрэгцээнд нь нийцсэн хөгжүүлэх үйлчилгээг хүргэхийг зорьж байна.


Мөн гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх, ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангаж, тогтвортой хөгжлийг цогц байдлаар дэмжих, хүүхэд, эх, эцэгт мөнгөн тэтгэмж олгох, гэр бүлийг хөгжлийг дэмжих тогтолцоог бий болгохыг тусгаж байгаа аж. 

Холбоотой мэдээ