"Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд Итали улстай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-28 15:41:16

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккарретаг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар ноос ноолуур, арьс ширний салбарын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Итали улсаас манай улсын хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулах, боловсруулалтын түвшнийг сайжруулах, тоног төхөөрөмжөөр хангах, хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, зах зээлийг тэлэх, экспортыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлд үр дүнтэй хамтран ажиллах талаар харилцан санал солилцов.


Мөн тус улсын томоохон брэндүүдтэй дотоодын үйлдвэрлэгчдийг холбох, гэрээ хэлцэл хийхэд нь дэмжлэг үзүүлэх, худалдааны экспо, загварын шоунуудад монголын баялаг бүтээгчдийг хамтарсан байдлаар тогтмол оролцуулах зэрэг ажлыг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.

Холбоотой мэдээ