• 10 дугаар сарын 15, Лхагва
  • Улаанбаатар 0oC
  • USD 3,593₮
    EUR 4,149₮
    JPY 24₮
    GBP 4,763₮
    RUB 45₮
    CNY 503₮
    KRW 3₮
  • МОНГОЛЫН МЭДЭЭ МОНГОЛЫН МЭДЭЭ
  • ДЭЛХИЙН МЭДЭЭ ДЭЛХИЙН МЭДЭЭ
  • COP17 COP17
  • ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД
  • ОРОН НУТГИЙН МЭДЭЭ ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
  • Бусад
    ЭДИЙН ЗАСАГ БАЙГАЛЬ ОРЧИН БОЛОВСРОЛ

ОРХОН: “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төслийг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Алтанцэцэг.Г
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-05-29 17:51:21

Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Европын сэргээн босголт хөгжлийн банкны 7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Европын холбооны 6.71 сая еврогийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжих “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төслийн нээлт энэ сарын 28-нд боллоо. 


Төслийн шав тавих ёслолд Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Б.Зоригтбаяр, Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните, ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач нар болон бусад  албаны хүмүүс оролцов.


Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төсөл бол манай аймгийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулах онцгой ач холбогдолтой хөрөнгө оруулалт” хэмээн онцолсон. Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните “Европын холбоо Монгол Улсын Засгийн газар, аймгуудын Засаг дарга нартай тогтвортой хөгжлийн олон төслийг хэрэгжүүлэн хамтран ажиллаж байна. Мөн дэлхийн олон оронд бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Энэ удаад Орхон аймаг, Эрдэнэт хотод энэхүү төсөл хэрэгжихээр болсонд туйлын баяртай байна.


Төслийн үр дүнд үерийн усны эрсдэлийн менежмент сайжирч, цэвэр усны аюулгүй байдал найдвартай болох үр дүн хүлээж байна гэдгийг тэрбээр илэрхийлсэн юм. Мөн нэлээд хэдэн жилийн өмнө Орхон аймаг, Эрдэнэт хот үерийн гамшигт өртсөн томоохон асуудалтай нүүр тулсан. Аймаг, орон нутгийн удирдлагууд идэвх санаачилга гаргаагүй бол энэ төсөл өнөөдөр хэрэгжих боломжгүй байсан гэдгийг ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач хэлж байв. Энэхүү төсөл нь Орхон аймаг, Эрдэнэт хотын үерийн эрсдэлийг бууруулах, усны чанарыг сайжруулахад чухал үр нөлөөтэй бөгөөд Орхон аймаг Европын Холбоо, ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлж буй анхны төсөл гэдгээрээ онцлог юм. “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төсөл нь үерийн эрсдэлийн менежментийг сайжруулах, усан хангамжийг сайжруулах гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэйгээр найман байршилд хэрэгжинэ. Орхон аймаг, Эрдэнэт хот газар зүйн байршлын хувьд хур тунадас ихтэй бүсэд хамаардаг.


Үүнээс улбаатай гэр хорооллын бүсийн айлууд шар ус, үерт автах эрсдэлтэй. Сүүлийн 10 жилд аймгийн хэмжээнд 27 удаагийн үерийн тохиолдол гарч хүний амь эрсдэж, 8.4 тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирсан гашуун түүх бий. Тиймээс үерийн эрсдэлийн менежментээ сайжруулах чиглэлээр аймаг орон нутгийн удирдлагууд, холбогдох албаныхан  тооцоо судалгаа хийж, багагүй хугацаанд санхүүжилт хөөцөлдсөний үр дүнд “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төслийг  хэрэгжүүлэх гэрээг ЕСБХБ-тай 2020 оны  6 дугаар сард байгуулсан.


Үерийн эрсдэлийн менежментийг сайжруулах буюу “Үерийн далан байгуулах” ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчийн “Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн” компани, гэр хорооллын усан хангамжийн сүлжээг өргөтгөх, /нэмэлтээр хотын төвийн усан хангамжийн сүлжээг сэргээн засварлах, сайжруулах/ ажлыг “Престиж инженеринг” ХХК хоёр жилийн хугацаанд гүйцэтгэнэ.


Үерийн далан байгуулах ажлын хүрээнд хүн амын суурьшлын бүсэд борооны ус хадгалах 3 усан сан, Эрдэнэт голын хөндийд 1 усан сан 12.8 км-ийн урттай төмөр бетон 8 суваг бүхий үерийн даланг барих, засварлах ажил Яргуйт, Баян-Овоо, Шанд, Их залуу, Уртын гол, Булаг, Цагаанчулуут, Баянбулаг, Оюут багт хийж гүйцэтгэнэ. Мөн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд багуудад усны шугам сүлжээг шинэчилснээр усны алдагдал 15 хувиар буурна гэж үзэж байна. Уг төслийн ТЭЗҮ-ийн судалгааны ажлыг ЕСБХБ-ны санхүүжилтээр Дани улсын “Sweco” зөвлөх компани, Румын улсын “BDO”, Монгол Улсын “Монконсалтинг” ХХК  хамтран боловсруулжээ.

 


Follow @montsame.mn
Холбоотой мэдээ
ОРХОН: “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” аян эхэллээ
Баян-Өндөр,2025 оны аравдугаар сарын 15/МОНЦАМЭ/. “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” аянг Орхон...

6 цаг
ОРХОН: Насан туршийн суралцахуйн төвийн 25 жилийн ойг тэмдэглэв
Баян-Өндөр,2025 оны аравдугаар сарын 15/ МОНЦАМЭ/. Орхон аймгийн Насан туршийн...

9 цаг
ОРХОН: Цэрэг татлагын эрүүл мэндийн урьдчилсан үзлэг эхэллээ
Баян-Өндөр,2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. 2025 оны II ээлжийн цэрэг татлагын...

1 өдөр
ОРХОН: “Эрдэнэт ус “ дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн 49 жилийн ой тохиож байна
Баян-Өндөр, 2025 оны аравдугаар сарын 14/ МОНЦАМЭ/. Орхон аймгийн Ус, дулаан цахилгаанаар...

1 өдөр
ОРХОН: “Эрүүл мэнд-Эко гороо аялал“-ыг 17 дахь удаагаа зохион байгуулав
Баян-Өндөр, 2025 оны аравдугаар сарын 13/МОНЦАМЭ/. 2009 оноос хойш уламжлал болгон зохион...

2 өдөр
ОРХОН: Хотын гэрэлтүүлгийг шинэчиллээ
Баян-Өндөр, 2025 оны аравдугаар сарын 13/МОНЦАМЭ/. Орхон аймгийн энэ оны хөрөнгө...

2 өдөр
ОРХОН: Өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлыг 96.3 хувиар хангаад байна
Баян-Өндөр, 2025 оны 10 дугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Мал аж ахуйн салбарын 2025-2026 оны...

5 өдөр
ОРХОН: Шүдний эрүүл ахуйн сургагч бэлтгэх сургалт зохион байгуулав
Баян-Өндөр,2025 оны 10 дугаар сарын 10/ МОНЦАМЭ/. Орхон аймагт иргэдийн амны хөндийн...

5 өдөр
ОРХОН: Төрийн албаны ерөнхий шалгалтад 20 иргэн тэнцлээ
Баян-Өндөр, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. 2025 оны III улирлын Төрийн албаны...

26 өдөр
Previous Next
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Парламентын Доод танхимын дарга Ом Бирла бараалхав 2 цаг
АРХАНГАЙ: Харааны бэрхшээлтэй иргэдийг эмчийн үзлэгт хамрууллаа 6 цаг
Дахин давтагдашгүй монгол зургийн гайхамшгийг “Шүтээн торгон зураг” үзэсгэлэнгээс харах боломжтой 6 цаг
ДОРНОГОВЬ: “Байгаль эхийн бэлэг-2” үзэсгэлэнг олны хүртээл болгоно 6 цаг
"Silk way star" шоуны дөрөв дэх шатанд Монгол, Малайзын дуучид түрүүлжээ 6 цаг
ОРХОН: “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” аян эхэллээ 6 цаг
УВС: Хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасан залуус гэртээ ирлээ 6 цаг
“Эрдэнэс Монгол” нэгдэл БНЭУ-д уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр санал солилцжээ 6 цаг
Катар, Саудын Арабын багууд ДАШТ-ий эрхээ авлаа 6 цаг
Дорноговь аймгийн Төв номын сан үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохиолоо 7 цаг
The Indian Express: Энэтхэг, Монгол хоёр улс стратегийн түншлэлийн харилцаагаа өргөжүүлсэн 10 гэрээ байгууллаа 7 цаг
НҮБ: Газыг сэргээн босгоход 70 тэрбум доллар шаардлагатай 7 цаг
Олон улсын Нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв 7 цаг
Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа 7 цаг
ДОРНОГОВЬ: Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээ 7 цаг
Сэргээгдэх эрчим хүчний өсөлт уур амьсгалын зорилтод хүрэхэд хангалтгүй байна 8 цаг
ГОВЬ-АЛТАЙ: Цэргийн алба хаах залуусын сонирхол эрс нэмэгджээ 8 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга бараалхлаа 8 цаг
Монгол Улс-Европын холбооны бизнес, хөрөнгө оруулалтын форум болж байна 8 цаг
Youtube
Монгол, Энэтхэгийн худалдааны эргэлт сүүлийн 5 жилийн хугацаанд 38 сая ам.доллароос 110 сая ам.доллар болж өссөн 9 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурмутай уулзлаа 9 цаг
ОРХОН: Насан туршийн суралцахуйн төвийн 25 жилийн ойг тэмдэглэв 9 цаг
СЭЛЭНГЭ: Тужийн нарсанд жил бүр 12 га талбайг ойжуулах хөтөлбөрт гарын үсэг зуржээ 9 цаг
ЗАВХАН: Мэндлэх, хүндлэх, зочлох ёсыг таниулж байна 9 цаг
"Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 9 цаг
Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав 9 цаг
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ 9 цаг
ХӨВСГӨЛ: Жанхайн даваанаас Хар усны рашааны чиглэлд хөдөлгөөн үйлдэх боломжгүй болжээ 10 цаг
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв 10 цаг
Казахстан улстай тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хуулийн төслийг дэмжив 10 цаг
УВС: Ихэнх суманд цасан бүрхүүл тогтлоо 10 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга бараалхав 10 цаг
БАЯНХОНГОР: Аймгийн нийт нутгаар маргааш цас орж, эрс сэрүүснэ 10 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Махатма Гандигийн дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө 11 цаг
ӨМНӨГОВЬ: Уул уурхайн технологийн талбайд тоосжилтыг бууруулах бодис ашиглаж байна 11 цаг
ЗАВХАН: Бүх сумын хөрс, цаг уурын нөхцөлд тохируулан мод тарина 11 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурмутай уулзлаа 11 цаг
П.Наранбаяр: Багш нарын цалинг 20 хувиар нэмэх шийдвэр 90 мянган хүнийг хамарна 11 цаг
Хоршооллыг дэмжих тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгууллаа 11 цаг
“Хувирал” үзэсгэлэнг Португал улсад дэлгэлээ 11 цаг
ТӨВ: Сургуулийн орчмын хүнсний дэлгүүрт шалгалт хийжээ 11 цаг
Б.Жавхлан: Багш, эмч нарын цалин, ахмадын тэтгэврийг нэмэхэд 831 тэрбум төгрөг шаардлагатай 11 цаг
ӨМНӨГОВЬ: Хугацаат цэргийн алба хаагчдыг таван мэргэжлээр сургалтад хамруулжээ 11 цаг
Нарны гүүрийн зүүн талын нэг эгнээ замыг өнөөдөр нээнэ 11 цаг
К.Роналду гоолын тоогоор шинэ дээд амжилт тогтоожээ 11 цаг
Олон улсын хөдөөгийн эмэгтэйчүүдийн өдөр тохиож байна 11 цаг
Сурагчдын “Бие даалтын 7 хоног” энэ сарын 20-ноос эхэлнэ 11 цаг
Монгол математикчдын судалгаа компьютерын тооцооллын хурдыг нэмэгдүүлж, нарийвчлалыг сайжруулжээ 11 цаг
СЭЛЭНГЭ: Чежүгийн их сургуульд суралцах хүүхдүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөх төлөөлөгчийн газартай болно 11 цаг
Сирийн түр Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа В.Путинтэй уулзана 11 цаг
ХӨВСГӨЛ: Мөрөн сумын 14-р цэцэрлэг “Ногоон төгөл” байгуулан мод, бут тарилаа 12 цаг
Эмэгтэй теннисчид найман жилийн дараа ДАШТ-д оролцоно 12 цаг
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ 12 цаг
СЭЛЭНГЭ: Шинжлэх ухаанд суурилсан тусгай найрлагат тэжээлийн үйлдвэр орон нутагт бий боллоо 12 цаг
ӨАБНУ-ын шигшээ 2010 оноос хойш анх удаагаа ДАШТ-д оролцоно 13 цаг
Дэлхийн ёс зүйн өдөр тохиож байна 13 цаг
АРХАНГАЙ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн үнэлэмжийг өсгөх уралдаан зохион байгуулав 13 цаг
БАЯНХОНГОР: Галуутад “Сумын төвийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлэв 13 цаг
ХОВД: Үзэсгэлэн худалдаанд орон нутгийн шилдэг бүтээгдэхүүнүүдээ борлуулав 13 цаг
“Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргалаа 13 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Нарендра Моди нар дурсгалын мод тарилаа 13 цаг
"Архангай абилимп 2025" тэмцээнийг анх удаа орон нутагт зохион байгууллаа 13 цаг
Төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрчээ 13 цаг
Мадагаскарын арми төрийн эрх мэдлийг гартаа авчээ 13 цаг
Японы шинэ ерөнхий сайдыг сонгох санал хураалтыг хойшлуулжээ 13 цаг
Малчинд итгэл, байгальд амь өгсөн "АДАПТ" 14 цаг
НҮБ: Жил бүр 1.2 сая хүн зам дээр амиа алдаж байна 14 цаг
Бойжуулсан төл 2024 оны мөн үеийнхээс 5.6 саяар өсжээ 14 цаг
С.Лекорню тэтгэврийн шинэчлэлийг хойшлуулахыг дэмжинэ 14 цаг
Энэтхэгт үйлдвэрлэсэн сироп эрүүл мэндэд эрсдэлтэйг анхааруулав 14 цаг
ДАРХАН-УУЛ: Жимс, чимэглэлийн модны тарьц, суулгац 2000-40000 төгрөгийн үнэтэй байна 5 өдөр
ГОВЬ-АЛТАЙ: Уран бүтээлч Ц.Батдэлгэр "Хувилгаан дүр" үзэсгэлэнгээ дэлгэв 5 өдөр
АРХАНГАЙ: Нуур, голуудын орчимд 8690 орчим тураг гогой тоологджээ 5 өдөр
ДОРНОД: Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойг тэмдэглэж байна 5 өдөр
Э.Мөнхзул: БНЭУ нь манай улсыг НҮБ-д элсэхэд гол дэмжлэг үзүүлсэн орон юм 1 өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ 5 өдөр
Л.Батцэнгэл: Татвар бол эдийн засгийг зохицуулах гол хэрэгсэл 6 өдөр
Монгол Улсын анхны олон улсын стандарт батлагдлаа 5 өдөр
41 ДЭХ ДОЛОО ХОНОГ: Нобелийн шагналтнуудыг тодрууллаа 4 өдөр
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг хэлэлцэж эхэллээ 5 өдөр
  • ЗОЧИН НИЙТЛЭЛЧ
Мянга мянган арлан уулсын орноор
Монголыг оюун санааны төрсөн нутаг, хүн эрх чөлөөтэй цаг үеийн бэлгэ тэмдэг болгосон Шиба Рёотаро
Зүүн Ази-Латин Америкийн хамтын ажиллагааны форум ФЕАЛАК ба Монгол Улс
  • ЯРИЛЦЛАГА
М.Дэлгэржав: Цахим орчинд сөрөг мэдээллээс зайлсхийж эерэг хүмүүсийг дагах зэргээр сэтгэл зүйгээ хамгаалах боломжтой
Э.Мөнхзул: БНЭУ нь манай улсыг НҮБ-д элсэхэд гол дэмжлэг үзүүлсэн орон юм
Л.Батцэнгэл: Татвар бол эдийн засгийг зохицуулах гол хэрэгсэл
  • РИЙЛ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Нарендра Моди нар дурсгалын мод тарилаа
"Утга зохиолын долоо хоног-2025" аяныг өрнүүллээ
Номын баярын эргэн тойронд
  • ЭДИЙН ЗАСАГ
“Эрдэнэс Монгол” нэгдэл БНЭУ-д уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр санал солилцжээ
Монгол Улс-Европын холбооны бизнес, хөрөнгө оруулалтын форум болж байна
Төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрчээ
  • ӨВ СОЁЛ
ЗАВХАН: Мэндлэх, хүндлэх, зочлох ёсыг таниулж байна
ЗАВХАН: Монгол цамын тухай хүүхдүүдэд таниулж байна
ХӨВСГӨЛ: Цагаан чулуутын овоог тахилаа
  • МУЗЕЙН ҮНЭТ ӨВ
АРХАНГАЙ: Монголчууд Балданлхам бурхныг нэрээр дуудахыг цээрлэн “Хөх юм” хэмээнэ
СҮХБААТАР: Модоор урлаач Хасын Монхоорой
ТӨВ: Манзушир хийдийн Цогчин дуганы туурь өнөөг хүртэл бий
бидэнтэй нэгдэх
Хандалт
  • Өнөөдөр159,358
  • 10.14153,872
  • 10.13143,190
  • ТАНИЛЦУУЛГА
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • COP17
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
  • ШИЛЭН ДАНС
  • ВИДЕО МЭДЭЭ
  • ФОТО МЭДЭЭ
  • АЮУЛГҮЙ АЯЛЦГААЯ
  • МОНГОЛЫН МЭДЭЭ
  • ЗОЧИН НИЙТЛЭЛЧ
    УЛС ТӨР
    ЯРИЛЦЛАГА
    ЭДИЙН ЗАСАГ
    НИЙГЭМ
    БАЙГАЛЬ ОРЧИН
    БОЛОВСРОЛ
    СПОРТ
    СОЁЛ УРЛАГ
    УУЛ УУРХАЙ
    ЭРҮҮЛ МЭНД
    ХУУЛЬ
    LIFESTYLE
    НИЙТЛЭЛ
    ТОДРУУЛГА
  • ТОЙМ
  • ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД
  • ТЭРБУМ МОД
    ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ
    ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН
    ЦАГААН АЛТ
    МАЗААЛАЙ
    ЦЭНХЭР АЛТ
  • МУЗЕЙН ҮНЭТ ӨВ
  • ДЭЛХИЙН МЭДЭЭ
  • ИНФОГРАФИК
    УЛС ТӨР
    ЭДИЙН ЗАСАГ
    БАЙГАЛЬ ОРЧИН
    ТЕХНОЛОГИ
    НИЙГЭМ
    БОЛОВСРОЛ
    СПОРТ
    СОЁЛ УРЛАГ
    СОНИН ХАЧИН
    ЭРҮҮЛ МЭНД
    ШИНЖЛЭХ УХААН
    ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
  • РИЙЛ
  • ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
  • АРХАНГАЙ
    БАЯН-ӨЛГИЙ
    БАЯНХОНГОР
    БУЛГАН
    ГОВЬ-АЛТАЙ
    ГОВЬСҮМБЭР
    ДАРХАН-УУЛ
    ДОРНОГОВЬ
    ДОРНОД
    ДУНДГОВЬ
    ЗАВХАН
    ОРХОН
    ӨВӨРХАНГАЙ
    ӨМНӨГОВЬ
    СҮХБААТАР
    СЭЛЭНГЭ
    ТӨВ
    УВС
    ХОВД
    ХӨВСГӨЛ
    ХЭНТИЙ
    ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮД
  • ӨВ СОЁЛ

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Б.Жигжиджавын гудамж-8, Индекс-15160, Ш/х-1514, info@montsame.gov.mn
Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг ©2025