Австрали Улстай хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтрах боломжийн талаар ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.tuul@montsame.gov.mn
2025-05-29 16:05:53

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай Австрали Улсаас Монгол Улс суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Эндрю Бэрримэнтэй энэ сарын 28-нд уулзлаа.

 

Уулзалтаар Австрали Улстай хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах боломжийн талаар тогтож ярилцав. Тухайлбал, UGG зэрэг ноосны чиглэлийн дэлхийн томоохон брэндүүдтэй хамтарч ажиллах боломж бий эсэх дээр харилцан санал солилцов.


Түүнчлэн мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ өртөгийг нэмэгдүүлэх, хаягдалгүй ашиглах, малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, шинэ техник технологи, инновац нэвтрүүлэх, сурталчлан таниулах, тэдгээрийг эзэмшсэн залуучуудыг урамшуулах зорилгоор Ерөнхийлөгчийн ивээл дор зургаадугаар сарын 20-21-нд анх удаа зохион байгуулах Хонь ноослогчдын улсын аварга шалгаруулах “Алтан хайч-2025” тэмцээнд хамтран ажиллаж, туршлагаасаа хуваалцахаар тохиролцлоо.


Холбоотой мэдээ