ДОРНОД: Төв талбайд мянган шатарчин цуглав
ФОТО МЭДЭЭ
Чойбалсан, 2025 оны зургаадугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Тусгаар тогтнолын талбайд мянган шатарчин цуглав. Энэхүү өдөрлөгийг шатрын спортын мастер Д.Лхагважав агсны нэрэмжит болгон зохион байгуулсан юм.
Д.Лхагважав мастер 2008 оноос шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор “Босоо бэрс” клубийг байгуулж, 6000 гаруй шавь төрүүлжээ.
Аймгийн Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газраас "Өрх бүр шатартай-Хүүхэд бүр шатарчин" уриалгыг дэвшүүлжээ. Энэ хүрээнд хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, оюун ухааныг хөгжүүлэх шатрын багш, дасгалжуулагч нарын туршлагыг олон нийтэд таниулан сурталчлах шатар, даамын спортыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр нэлээд ажил төлөвлөсөн гэв.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 600 гаруй хүн шатрын спортоор тогтмол хичээллэж байна.