СҮХБААТАР: Ихэнх нутгаар бороотой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-06-01 14:56:04

Баруун -Урт, 2025 оны зургаадугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар өнөөдөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 10-15 м/с, түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх тул мөндөр, үер ус, нөөлөг салхи зэрэг болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг УЦУОШТ-өөс онцгойлон анхааруулж байна.

Мөнххаан суманд 5.00 цаг орчимд орж эхэлсэн бороо, мөндөр найман цаг орчим үргэлжилж, одоогоор бороо зогссон, сэрүүн салхитай байна


Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг, бороотой. Салхи зүүн хойноос секундэд 10-15 метр, нийт нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур сэрүүсэж +12+17 градус, нутгийн өмнөд хэсгээр +18+23 градус дулаан байна. 17.00-18.00 цаг орчимд тэнгэр цэлмэж, тогтуун болно гэж мэдээллээ.

Холбоотой мэдээ