Өргөмжит консул П.Тинад экзекватур гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-03 17:59:25

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Чили Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул П.Тинад өнөөдөр экзекватурыг нь гардуулан өгч, үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

 

Экзекватур гардуулах үеэр Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол, Чилийн хоёр талын харилцаа болон худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахыг Өргөмжит консулаас хүсэв. 

 

Монгол Улс, Бүгд Найрамдах Чили Улс нь 1971 оны зургаадугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд П.Тина нь Чили Улсаас манай улсад томилогдон ажиллаж байгаа хоёр дахь Өргөмжит консул юм гэж ГХЯ-наас мэдээллээ.


Холбоотой мэдээ