Хоршоогоор дамжуулан хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад чиглэсэн төслийг хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-04 11:46:04

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. БОУАӨЯ, Монголын хоршооллын сургалт, мэдээллийн төв хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгах биологийн олон янз байдлыг хадгалахад чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

 

Талууд хамтын ажиллагааны хүрээнд  малчид, малчдын хоршоо, бүлэг, холбоо, иргэдэд биологийн олон янз байдлыг хадгалан байгалийн баялагийг тэгш хүртээмжтэй, эко-системийн хувьд тогтвортой ашиглахад чиглэсэн сургалт, сурталчилгаа явуулж, зөвлөнө.  Мөн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд хөдөө, орон нутагт хүлэмжийн хийн ялгаралтыг багасгаж, нүүрстөрөгчийн зах зээлд оролцоход дэмжлэг үзүүлэх аж.

 

Холбоотой мэдээ