ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургуулийг байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-04 13:55:51

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.


Тэрбээр энэ үеэр “Боловсролыг дэмжих жилийн хүрээнд ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургуулийг “Хүннү“ хотхонд байгуулах шийдвэр гарлаа. БНХАУ-ын Өвөрмонголын Аж үйлдвэрийн сургуультай хамтран байгуулах уг сургуульд жилд 3000 инженерийг нэмж бэлтгэнэ.


БНХАУ нь технологийн тэргүүлэх гүрэн болж буй энэ үед инженерийн бэлтгэх сургалт тал дээр тус оронтой хамтарч байгаа нь зөв алхам болж байна” гэлээ.

 

Холбоотой мэдээ