Даатгалын компаниудын цэвэр ашиг 14.4 тэрбум төгрөгт хүрчээ
ТОЙМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Ердийн болон урт хугацааны даатгал 23 хэлбэртэй. Түүнээс “жолоочийн хариуцлагын даатгал” албан журмынх байдаг.
Жолоочийн
хариуцлагын албан журмын даатгалын нийт хураамж 2025 оны нэгдүгээр улиралд 12.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 8.6
хувиар өсжээ. Харин нийт даатгалын хураамжийн 11.7 хувийг эзэлсэн байна.
Зуучлагчдын
төвлөрүүлсэн даатгалын болон давхар даатгалын хураамж 37.6 тэрбум төгрөгт
хүрсэн байна. Харин тэдний шимтгэлийн орлого 2024 оны мөн үед 5.9 тэрбум төгрөг
байснаас 7 тэрбум төгрөгт хүрчээ.
Хохирол үнэлэгч
компаниуд нэгдүгээр улиралд 11.633 хохирлыг 21.3 тэрбум төгрөгөөр
үнэлжээ. Нийт даатгалын хохирол үнэлгээний орлого 3.6 тэрбум төгрөгт хүрчээ.
Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.3 хувиар буурсан байна.
Харин бусад нь сайн дурынх байдаг. Даатгалын компаниудын нийт хөрөнгө оны эхний улиралд
675.6 тэрбум төгрөгт хүрсэн аж. Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 16
хувиар, 2021 оныхоос мөн үеийнхтэй харьцуулахад 68.4 хувиар өсжээ.
Ердийн
даатгалын компаниудын хөрөнгө 591.1 тэрбум төгрөгт хүрч, салбарын нийт
хөрөнгийн 87.5 хувийг эзэлж байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 19 хувиар
өссөн аж. Урт хугацааны даатгалын компанийн хөрөнгө 18.3 тэрбум төгрөгт хүрч,
салбарын 2.7 хувийг эзэлжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 6.4 хувиар
нэмэгдсэн байна.
Давхар
даатгалын компаниудын хөрөнгө 66.2 тэрбум төгрөгт хүрсэн нь салбарын нийт
хөрөнгийн 9.8 хувийг эзэлж байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 3. 2 хувиар
буурчээ.
Нийт хөрөнгийн бүтцийг авч үзвэл 412.4 тэрбум төгрөг буюу 61 хувийг
хөрөнгө оруулалт, 183.5 тэрбум төгрөг буюу 27 хувийг бусад хөрөнгө, 57.4
тэрбум төгрөг буюу 8. 5 хувийг үндсэн ба биет бус хөрөнгө /цэвэр дүн/, 22.3
тэрбум төгрөг буюу 3. 3 хувийг мөнгөн ба түүнтэй адилхан хөрөнгө бүрдүүлж
байна.
Компаниудыг
нийт хөрөнгөд эзэлж буй хувиар нь авч үзвэл 9 хувиас дээш хувийг 3 даатгалын,
6-9 хувийг 5 даатгалын, 3-6 хувийг даатгалын, 3 хувиас доош хувийг 8 даатгалын
компани бүрдүүлжээ. Хөрөнгийн өсөлтөөр 30 хувиас дээш өсөлттэй 3 компани, 20-30
хувийн өсөлттэй 1 компани, 10-20 хувийн өсөлттэй 4 компани, 10 хувиас доош
өсөлттэй 3 компани байна.
Мөн 2 компани
хөрөнгө буурчээ.
Ердийн болон
урт хугацааны даатгалын компаниуд нийт 108 тэрбум төгрөгийн даатгалын
хураамжийг бүрдүүлсэн. Түүнээс ердийн даатгалын компаниуд 106.2 тэрбум, урт
хугацааны даатгалын компани 1.9 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлжээ.
Давхар
даатгалын хураамжид 26.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлснээс 2 тэрбум төгрөгийг нь
дотоодын давхар даатгагч бүрдүүлсэн байна.
Эхний улирлын
нийт хураамжийг 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 2 хувиар, 2021 оныхтой
харьцуулахад 1.8 дахин өсжээ.
Даатгалын
компаниудын нөхөн төлбөрийн зардал 49.1 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны
мөн үеийнхтэй харьцуулахад 37.3 хувиар 2021 оны мөн үетэй харьцуулахад 3 дахин
нэмэгджээ. Нийт нөхөн төлбөрийн зардал 48 тэрбум төгрөг буюу 97. 6 хувийг
ердийн даатгалын компани эзэлжээ.
Давхар
даатгагчийн нөхөн төлбөрийг 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.7 дахин өсөж
11 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ оны нэгдүгээр улиралд даатгалын салбарын
нөөц сан 320.3 тэрбум төгрөгт хүрсэн аж.
Энэ оны
нэгдүгээр улиралд даатгалын салбарын нөөц сан 320.3 тэрбум төгрөгт хүрсэн аж.
Ердийн даатгалын компаниудын нийт нөөц сангийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхтэй
харьцуулахад 19 хувиар өсөж 285.6 тэрбум төгрөг, урт хугацааны даатгалын
компанийн нөөц сан 57. 7 хувиар өсөж 5.3 тэрбум төгрөг, давхар даатгалын
компанийн нөөц сан 29. 4 тэрбум төгрөгт хүрчээ.
Тус салбарын
өөрийн хөрөнгө 2021 оны мөн үеийнхтэй харьцуулахад 43.1 хувиар, 2024 оны мөн
үеийнхээс 13.9 хувиар өсөж 276.6 тэрбум төгрөгт хүрчээ. Түүний 83.3 хувийг
ердийн даатгалын компаниуд, 4.4 хувийн урт хугацааны даатгалын компаниуд 12.3
хувийг давхар даатгалын компаниудын өөрийн хөрөнгө нь эзэлж байна.
Даатгалын
компаниудын цэвэр ашиг 14.4 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн
үеийнхээс 73.4 өсөж, 2021 оны мөн үеийнхтэй харьцуулахад 10.5 хувиар
нэмэгдсэн байна. Татварын дараах цэвэр ашгийг аж ахуйн нэгжээр бүлэглэн авч
үзвэл, ашиг нь буурсан 11 компани, 50 хувь хүртэл өссөн 2 компани, 50-100 хувь
өссөн 1 компани, 100 хувиас дээш өссөн 5 компани байна.
Компаниуд 3.4
тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлд, 1.4 тэрбум төгрөгийг аж ахуй
нэгийн орлогын албан татварт 0.9 тэрбум төгрөгийг хувь хүний орлогын албан
татварт төлж нийт 5. 7 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлөөр 2025 оны нэгдүгээр улиралд ердийн болон урт хугацааны 349 даатгалын компани, зуучлагч, хохирол үнэлэгч, аудитын компани, аудитор мөн 2622 даатгалын төлөөлөгч ажиллаж байна. Тухайлбал:
- Ердийн даатгалын компани 17,
- Урт хугацааны
даатгалын компани 2,
- Давхар
даатгалын компани 1,
- Даатгалын
зуучлагч компани 62,
- Даатгалын
хохирол үнэлэгч компани 29,
- Даатгалын
төлөөлөгч 2622,
- Аудитын компани 47,
- Аудитор 151
гэжээ.