ӨМНӨГОВЬ: "Морьтон монгол бүсгүйчүүд" наадам зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-06-15 22:02:05

Даланзадгад, 2025 оны зургаадугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт "Морьтон монгол бүсгүйчүүд" наадмыг энэ сарын 14-нд зохион байгууллаа.

 

Тус наадмыг Ханхонгор сумын бүсгүйчүүд санаачлан Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Түвшинбаяр ивээн тэтгэж, 15 сумын төлөөлөл морьтон бүсгүйчүүд оролцлоо.

 

"Морьтон монгол бүсгүйчүүд" наадмын хүрээнд морьтон бүсгүйчүүд ташуур шүүрэх, ойрын зайн уралдаан, буухай тэмцээн, ганган морьтон бүсгүй, морьтон бүсгүй дуулж байна зэрэг сонирхолтой уралдааныг зохион байгууллаа.

 

Наадмын хамгийн ахмад оролцогч Өмнөговь аймгийн анхны эмэгтэй алдарт уяач, Цогт-Овоо сумын өндөр настан, 100 нас хүрч байгаа Цэрэнгаажидийн Цэрэнсодном байсан юм.  


































Холбоотой мэдээ