Бондоос төвлөрүүлсэн хөрөнгийг сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-18 16:45:40

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Азийн Хөгжлийн Банк (АХБ) энэ онд төгрөгийн бондыг хоёр дахь удаагаа гаргаж, 15.6 сая орчим ам.доллар татан төвлөрүүллээ.


Бондоор татан төвлөрүүлсэн хөрөнгийг манай улсын сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр хэрэгжүүлэх төсөлд зарцуулна. Тодруулбал, “АПУ Дэйри ХХК-Сүү, сүүн бүтээгдэхүүний нэмүү өртгийн хүртээмжтэй сүлжээг дэмжих төсөл”-ийн хүрээнд шинэ үйлдвэрийн барилга барих, сүү боловсруулах, савлах хүчин чадлыг нэмэх, түүхий сүү цуглуулах цэгүүд байгуулах, эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг хангах зэрэгт зориулна. Төсөл нь дотоодын нөөцөөс сүү ханган нийлүүлэх тогтвортой тогтолцоог бүрдүүлэхээс гадна энэ салбарын үйлдвэрлэлд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх зорилготой юм.


Монгол төгрөгөөр нэрлэсэн энэ бонд нь 6.1 жилийн хугацаатай, 10.3 хувийн тогтмол хүүтэй байх юм. АХБ-наас 2020 онд анх гаргасан “Номад”-аас хойш гарч буй хамгийн их нэрлэсэн дүнтэй, урт хугацаатай төгрөгийн бонд болж байна.

Холбоотой мэдээ