ӨВӨРХАНГАЙ: Дулааны станцын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр үргэлжлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн төвд барьж буй 30 Гкал/ц-ийн хүчин чадалтай дулааны станцын хоёрдугаар хэлхээний шугам сүлжээний ажлыг эхлүүлнэ.
Дулааны станц өнгөрсөн намар ашиглалтад орох байсан ч хөрөнгө санхүүжилт дутсаны улмаас 42 хувийн гүйцэтгэлтэйгээр зогссон юм. Тэгвэл “Энерго сервис монтаж” ХХК ажлын гүйцэтгэгчээр шалгарч, улсын төсвийн 18.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2025-2027 онд ажлыг үргэлжлүүлэхээр болжээ.
Үүнтэй холбоотойгоор төлөөллийн
хүмүүс уулзалт хийж, 2025
онд 5.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Арвайхээр сумын 5, 13 дугаар багт байрлах “Арвайн илч”
ХХК-ийн болон “Газрын
улаач” ХХК-ийн
уурын зуухнаас
халаалт дамжуулдаг шугам сүлжээг шинэчлэхээр шийдвэрлэлээ.