ӨНӨӨДӨР: Элсэлтийн шалгалт болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээний талаар мэдээлэл өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
-УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
9:30 цагт: Боловсролын Үнэлгээний төвөөс элсэлтийн шалгалт болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээний талаар Боловсролын Ерөнхий газарт мэдээлэл өгнө. Холбогдох утас; 9920-3439
10:00 цагт:Нийслэлийн Онцгой байдлын газраас голын усны ослын эрсдлийн нөхцөл байдал болон сэрэмжлүүлэг мэдээлэл өгнө. Холбогдох утас: 99107367
11:00 цагт: Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам-2025” үйл ажиллагааны талаар Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганд мэдээлэл өгнө. Холбогдох утас: 99040945, 99901600
-УИХ-аас Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-той хамтран хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийг энэ сарын 23-24-нд зохион байгуулна.
-Сагсан бөмбөгийн 3х3-ын насанд хүрэгчдийн ДАШТ Монголд болно.
Орон нутагт:
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.