ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-24 07:00:59

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

9:00 цагт: Монгол, Солонгосын хамтарсан дараагийн цар тахлын бэлэн байдлыг хангах чиглэл хурал “Новотел” зочид буудалд болно. Холбогдох утас: 99999031

11:00 цагт: МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлөөс холбооны XXIV  их хуралтай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Холбогдох утас: 99149240

11:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дархан 2025” үзэсгэлэн 2025 оны 7 дугаар сарын 3-10-ныг дуустал Чингис хаан үндэсний музейд болох талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө. 

11:00 цагт: Сагсан бөмбөгийн 3х3-ын насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 23-29-нд төв талбайд болж байна.

12:00 цагт: "Хунт нуур" балет УДБЭТ-ын тайзнаа тавигдсаны 50 жилийн ойд зориулсан хэвлэлийн хуралд болно.

19:00 цагт: "Камертон" хамтлаг 30 жилийн ойн тоглолтынхоо хэвлэлийн бага хурлыг өдөрлөг хэлбэрээр "Shangri-La centre" төвийн нэгдүгээр давхарт "Brussels Belgian beer cafe"-д хийнэ.

-УИХ-аас Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-той хамтран зохион байгуулж буй хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-үргэлжилж байна.

-"Зүүн хойд Азийн энх тайван хөгжил ба Солонгосын нэгдлийн талаарх Монголын форум" энэ сарын 20-24-нийг дуустал үргэлжилнэ.


 

Орон нутагт:

-Архангай аймаг- АRА complex-т Булган хайрханы энгэрт уртын дууны айзам хөгийг эгшиглүүлэх "Тунгалаг Тамир" уртын дууны наадмыг анх удаа зохион байгуулна.

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.

 

Холбоотой мэдээ