Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-25 17:04:16

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу Монгол Улсад энэ сарын 26-27-нд албан ёсны айлчлал хийнэ.


Айлчлалын хүрээнд хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Казахстаны Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм. Энэхүү айлчлал нь Казахстан Улсын Шадар сайдын түвшинд анх удаа, Гадаад хэргийн сайдын түвшинд 2006 оноос хойш 19 жилийн дараа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал юм.


Монгол, Казахстаны хооронд 1992 оны нэгдүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон гэж ГХЯ-наас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ