Аравдугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-26 09:40:44

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Ерөнхий архитектороор ахлуулсан албаныхан авто зогсоолын хүртээмжийг нэмэхээр Баянгол дүүргийн аравдугаар хороолол орчимд авто машины “on street” зогсоолыг зам дагуу хийхээр зураг төсөл гаргажээ.


Тус хорооллын замын урд хэсэг нь том талбайтай ч авто машинуудыг эмх цэгцгүй байрлуулдаг тул төлөвлөсөн зургийг бага зэргийн өөрчилж, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламжийг нэмж төлөвлөснөөр “иж бүрэн гудамж” болгон тохижуулах юм.


Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Аравдугаар хороолол орчим нь 5 хороог хамардаг, 40-50 мянга гаруй оршин суугчтай тул 1-2 км орчим ил буюу зам дагуу зогсоол хэрэгтэй. Тухайн хэсэгт дулааны шугам, худаг байрладаг учир бүхэлд нь асфальтаар хучилгүй зарим хэсэгт тасалж, ногоон байгууламж болгон тохижуулна” гэжээ. 

Холбоотой мэдээ