ХӨВСГӨЛ: Дэлгэрмөрөн гол дагуу завьт эргүүл ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-15 12:55:21

Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Дэлгэрмөрөн голын эрэг дагуу иргэдийн аюулгүй байдлыг ханган заавар зөвлөмж өгч өдөр бүр ажиллаж байна.


Аялагч амрагч иргэдийг гол нуурын эрэг дагуу амарч зугаалж байхдаа хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сулруулалгүй анхааралтай байхыг зөвлөв.


Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх, эрэг орчмоор хог хаягдлаа хаяхгүй мэргэжлийн байгууллагуудаас хүргэж байгаа заавар зөвлөмжийг биелүүлэн аюул, осолгүй амарч зугаалахыг анхаарууллаа.

 



 

Холбоотой мэдээ