БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.
МЭНДЧИЛГЭЭНД:
“Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан Танд болон найрсаг Монголын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлье.
Он удаан жилийн
түүх, уламжлал бүхий манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бэхжин
хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөөх Таны
хариуцлагатай үйл хэрэгт амжилт хүсэж, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг
хүсэн ерөөе” гэжээ.