УВС: Аймгийн 100 жилийн ойд зориулан бүтээсэн бараа бүтээгдэхүүнүүд худалдаанд гарсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-07-15 18:19:03

Улаангом, 2025 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Увс аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулан бүтээсэн бэлэг дурсгалын бараа бүтээгдэхүүнүүд худалдаанд гарсаар байна.


Тухайлбал “Увс-100" усны сав нь зэвэрдэггүй ган 304 кодтой материалаар хийсэн, эрүүл мэндэд аюулгүй, чанартай, халуун хүйтнийг удаан барьдаг, өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн болжээ.


Мөн Увс аймгийн үзэсгэлэнт байгаль, сүрлэг уулс, цэнгэг ус нуурыг илэрхийлсэн Уул усны диваажин"  тавган хэлбэртэй сувинер, буян заяа дүүрэн байхыг билэгдэн дээшээ харсан сав болох хундаганд I love Uvs”, “Чацаргана”, "Увс 100" гэх үгсийг урлажээ.


Үүнээс гадна Увс аймгийн үзэсгэлэнт байгалийн зурагтай ном, түлхүүрийн оосор, хөргөгчийн наалт, хөзөр, ил захидал, подволк зэрэг бараа бүтээгдэхүүнийг иргэд, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэн тус аймгийн үйлчилгээний төв, дэлгүүрүүдээр худалдаалж байна.



Холбоотой мэдээ