СЭЛЭНГЭ: Битүү гогцоот хөө хуягийн олдвор Монгол Улсад ганц бий

МУЗЕЙН ҮНЭТ ӨВ
otgontsetseg@montsame.mn
2025-07-15 21:02:38

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Битүү гогцоогоор сүлжиж төмрөөр хийсэн хөө хуягийн олдвор Монгол Улсад ганцхан бий.

  

13-р зууны үеийн хөө хуяг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагдаж байна.


Энэхүү хөө хуяг нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Ишгэнтийн агуйгаас 1982 онд олджээ.


Уг хөө хуягийг 0.3 мм-ийн голчтой төмрийг 1.6 см-ээс 2 см-ийн голчтойгоор битүү цагиргалаж хийсэн байна.

 

Энэхүү чамин нарийн хийцтэй хөө хуягийн жин 29 кг, цээжний өргөн нь 80 см, хормойн өргөн 60 см, нийт урт нь 55 см юм. Мөн ханцуйн өргөн нь 25 см, захны тойрог 18 см, захны ухлаадас 4 см юм.

Холбоотой мэдээ