Боловсрол нөхөн олгох хөтөлбөрт 172 лам хамрагдаж төгсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-19 12:39:32

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Боловсролын яам, Нийслэлийн Ерөнхий боловсролын 112 дугаар сургууль, Гандантэгчэнлин хийдтэй хамтран БНЭУ-д шавилан сууж буй лам суралцагчдын төгсөлтийн үйл ажиллагааг өчигдөр цахимаар зохион байгуулав.


Энэ хичээлийн жилд боловсрол нөхөн олгох хөтөлбөрт нийт 317 лам суралцагч бүртгүүлснээс 105 суралцагч суурь боловсрол, 67 суралцагч бүрэн дунд боловсролыг тус тус амжилттай эзэмшиж, төгслөө. Төгсөлтийн баярт Энэтхэг улсад шавилан сууж буй лам нар болон тэдний багш нар цахимаар оролцсон бөгөөд зарим суралцагчийн боловсролын баримт бичгийг эцэг эх, асран хамгаалагчид нь төлөөлөн авав.


Боловсролын салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 112-р сургуулийн бүтэц, зохион байгуулалт, сургалтын хөтөлбөрт цогц шинэчлэл хийж, дотоод болон гадаадын хийд, дацанд шавилан сууж буй ламхай нарт цахимаар болон боловсрол нөхөн олгох хөтөлбөрөөр суурь болон ерөнхий боловсрол эзэмших боломж бүрдсэн аж.


Ташрамд дудахад, тус хөтөлбөрт 2025–2026 оны хичээлийн жилд 145 суралцагч үргэлжлүүлэн хамрагдан суралцана.






Холбоотой мэдээ