Цагдаагийн хошууч Ш.Арвинбаяр олон улсын мэргэн буудагчдын тэмцээнд гуравдугаар байр эзлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Тусгай ажиллагааны газрын мэргэн буудагч, цагдаагийн хошууч Ш.Арвинбаяр, Г.Очирхүү нар БНХАУ-д энэ оны 7 дугаар сарын 15-19-нд зохион байгуулсан “SHARP BLADE-2025” INTERNATIONAL SNIPER COMPETITION" Олон улсын Мэргэн буудагчдын тэмцээнд амжилттай оролцов.
Энэхүү тэмцээнд нийт 26 орны 55 баг, 110 мэргэн буудагч, 12 стейжид хурд хүч, цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс хошууч Ш.Арвинбаяр хувийн дүнгээр “Гуравдугаар байр” мэргэн буудагч, цагдаагийн хошууч Г.Очирхүү “Шилдэг тулаанч” тамирчин цом хүртсэнийг ЦЕГ-аас мэдээлэв.