АРХАНГАЙ: Хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах санал тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-07-21 10:54:04

Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Польш Улсын Малопольск мужийн дэд маршал Ришард Пагачаар ахлуулсан төлөөлөгчид мөн БНПУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Кшиштоф Бойке, Монгол Улсын Краков хот дахь Өргөмжит консул Цахиурын Уртнасан нар Архангай аймгийн удирдлагуудтай энэ сарын 7-ны өдөр албан уулзалт хийжээ.


Уулзалтаар Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид хөдөө аж ахуй, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, мах бэлдэх хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, төрийн захиргааны салбарын мэргэжилтнүүдийн туршлага солилцох, ХАА-н сургуулиудад мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан байна.


Энэхүү уулзалтыг Монгол улс Бүгд Найрамдах Польш Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Краков дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулжээ. 




Холбоотой мэдээ