Өнөөдөр: Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Чингис хаан нисэх буудалд ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны 7 дугаар сарын 20-23-нд тус улсад төрийн айлчлал хийж байна.
10:00 цагт: Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон Японы Элчин сайд Чингис хаан нисэх буудлын өргөтгөлийн асуудлаар ажиллана. Холбогдох утас: 80826969
10:50 цагт: Дэлхийн математикийн олимпиадад амжилт гаргасан сурагчид эх орондоо ирнэ.
-“Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 29-нийг дуустал олон нийтийн хүртээл болно.
Орон нутагт:
-Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй “TUV ROBO–2025” тэмцээн Төв аймгийн Зуунмод хотод энэ сарын 20-23-нд болно.
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.