ХОВД: Элчин сайд Шэнь Миньжуань боомтын үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-07-25 10:10:05

Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань энэ сарын 23-24-ний өдөр  Ховд аймагт ажиллалаа.  


Тэрбээр орон нутгийн удирдлагуудтай уулзсан ба Булган боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр боомтын өргөтгөл, хилийн худалдаа, хөрөнгө оруулалт, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.


Мөн 60 гаруй сурагчид тэтгэлэг олголоо.  

 

 


             
Холбоотой мэдээ