БНАСАУ-тай цаашдын хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-03 10:45:23

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Пак Ин Чөлтэй долоодугаар сарын 31- нд албан ёсны уулзалт хийсэн талаар УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Тэрбээр хоёр орны олон жилийн бат бэх найрамдал, нөхөрлөлд тулгуурласан түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хоёр ард түмний нийтлэг эрх ашиг, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн тусын тулд тогтвортой хөгжүүлэхийн төлөө буйгаа онцоллоо.


БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Пак Ин Чөл хоёр талын харилцааны талаар элэгсэг дотно уур амьсгалд санал солилцсондоо баяртай байгаагаа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэхэд нягт хамтран ажиллахаа тодотгов.


Талууд парламентын түвшний хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо. 


Холбоотой мэдээ