Монгол, Австралийн хамтын ажиллагааг аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт гүнзгийрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-05 09:52:04

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Лео Зенгийг өчигдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар талууд хоёр улсын найрсаг харилцааг улам бэхжүүлж, аж үйлдвэр болон уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр байр сууриа солилцлоо.


Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням  ирэх есдүгээр сард болох "Уул уурхайн долоо хоног-2025” олон улсын үйл ажиллагааг Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар мэдээлж, Австралийн уул уурхайн компаниудыг өргөн хүрээнд оролцохыг урив. 


Түүнчлэн газрын тос, нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг онцолж, уг салбарт хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг дурдав. Цаашид тогтвортой, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр бүх түвшинд дэмжиж ажиллахаа сайд Г.Дамдинням илэрхийллээ.

 

Холбоотой мэдээ