СЭЛЭНГЭ: Цөх голын ус нь яг дундуураа Монгол Улс, ОХУ-ын хилийг заагладаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-09 15:04:37

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүдэр сум бол хилийн бүс нутаг. Тус сумын нутагт Oрос Монголын хил дагуу Цөх гол урсдаг. Цөх голын ус нь яг дундуураа Монгол Улс, ОХУ-ын хилийг заагладаг онцлогтой.

 

Цөх гол нь Буйр нуур шиг Монгол Улсын хоёр дахь усан хил юм. Цөх голыг Цөх мөрөн ч гэх нь бий. Оросын Буриадууд тус голыг Сүх гол гэдэг.

 



Цөх голын цаад талд Хөхтэй хан уул цэнхэртэн харагдахын сацуу наагуур нь ОХУ-ын Буриад улсын нэгэн тосгон харагддаг.

 

Хөхтэй хан уул, Цөх голоор Монгол, Оросын хил 60 гаруй км-ээр хиллэдэг байна.

 

Хөхтэй Хан хайрхан нь Оросын нутагт байрладаг бөгөөд Их эзэн Чингис хаан Хөхтэй Хан хайрханыг тахин шүтэж, наадам хийдэг байсан гэж түүхийн эх сурвалжид тэмдэглэн үлдээсэн байдаг.

 

Холбоотой мэдээ