ХОВД: Дөргөн нуурын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-08-10 10:41:24

Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн төв - Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Дөргөн нуурын эрэг дагуу тогтмол завьт болон хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

 

Энэ нь Дөргөн нуурын эрэг дагуу амарч байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилготой юм.  

Эргүүлээр өнгөрсөн долоо хоногт 700 гаруй иргэн болон бага насны хүүхдэд нуурын усанд орохдоо тогтоосон хязгаарыг давахгүй байх, хийлдэг завь, гудас ашиглахгүй байхыг зөвлөлөө. 

Мөн онцгой байдлын алба хаагчид чанга яригч ашиглан бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, ганцаар нь үлдээхгүй байх зэрэг усны ослоос сэргийлэх зөвлөмж танилцуулж байна. 

Үүнээс гадна Дөргөн нуурын эрэг дагуу мэдээллийн самбар байршуулж, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж байгаа юм. 

Ташрамд, Ховд аймгийн Чандмань сумын нутаг, Дөргөн нуурын зүүн урд эрэгт "Дөргөн хатан" жуулчны эко бааз ажиллаж буй.  Тус эко бааз нь Ховд аймгийн төвөөс 195 км зайд оршдог.
  




 

 

Холбоотой мэдээ