ХОВД: Уулархаг нутгаар бороотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-08-14 23:48:55

Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 15-нд Ховд аймгийн уулархаг нутгаар түр зуурын аадар бороо орно.

 

Ихэнх нутгаар салхи секундэд 4-9 метр байх ба борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй.

 

Өнөөдөр Ховд аймгийн нутгаар бороо ороогүй. Салхины хурд баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар салхи секундэд 12-14 метр ширүүн байв. Харин агаарын температур уулархаг нутгаар +18+23 градус, бусад нутгаар +24+29 градус дулаан байлаа.  

 

Одоогоор бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2-8 см, ургалт удаашралтай байна. Энэ нь ихэнх нутгаар чийг бага, халалт, хуурайшилт их байгаатай холбоотой юм.  


Холбоотой мэдээ