Нүхэн гарц барих ажлыг эрчимжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-18 14:47:37

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Нүхэн гарцын төслийг эрчимжүүлэхээр Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, холбогдох албаныхны хамт “Улаанбаатар хотын төмөр замын доогуур авто замын нүхэн гарц байгуулах төсөл”-ийн захирал Жан Хаотай өнөөдөр уулзлаа.


Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн оны есдүгээр сард нээсэн. Нүхэн гарц байгуулах төслийг Таван шарын бусад гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзварт хийнэ. 


Улаанбаатар хотод 1949 онд төмөр зам байгуулснаас хойш авто замын хөдөлгөөн төмөр замынхтай нэг түвшинд байлаа. Нүхэн гарц барьснаар авто зам, төмөр замын хөдөлгөөнийг давхцуулахгүй байх боломж бүрдэх юм. Улаанбаатар төмөр замын ачаа эргэлтийн хэмжээ нэмэгдэхээс гадна авто замын түгжрэлийг тодорхой түвшинд багасгахыг зорьж байна. 


Холбоотой мэдээ