Гурван байршилд зам хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-18 17:27:38

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Нийслэл хотод зам, засвар үргэлжилсээр байна. 


Тодруулбал, зүүн дөрвөн замаас Офицерын тойрог хүртэлх замын хойд эгнээг, "Хүчит шонхор" захын уулзвараас "Галданбошигтын гудамж" хүртэлх замыг, мөн Гурвалжингийн гүүр рүү өгсөх хэсгийн замыг өнөөдөр 22:00 цагт хааж, наймдугаар сарын 20-ны 6:00 цагт нээнэ. Тус авто замын зорчих хэсэгт өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээ хийх юм. 


Жолооч нар энэ хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөв.

 



Холбоотой мэдээ