Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-21 16:54:41

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ноос 16 хүртэлх насны хөвгүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 31-нээс есдүгээр сарын 7-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.


Ази тивийн шилдэг 16 баг өрсөлдөх тус тэмцээнд Монголын өсвөрийн шигшээ баг анх удаа оролцох бөгөөд БНХАУ, БНСУ, Малайзын багуудын хамт “С” хэсэгт багтжээ. Тэмцээний түрүүг хүртсэн баг ирэх жил болох 17 хүртэлх насны ДАШТ-д оролцох эрх авна. Монголын шигшээ баг 6 дугаар сарын 1-нээс бэлтгэлээ эхэлсэн. Энэ сарын 27, 28-нд Шинэ Зеланд, Бахрейны багтай нөхөрсөг тоглолт хийхээр төлөвлөжээ. Ахлах дасгалжуулагч Василис Фракгиасын санаачилгаар 16, 18 хүртэлх насны шигшээ баг амралтын өдрүүдэд хамтарсан бэлтгэлээ хийж байна. 


Тус тэмцээн нь залуу тамирчдад ур чадвар, нөөц бололцоогоо олон улсын тавцанд харуулах чухал боломж юм. Мөн 16 хүртэлх насны Азийн АШТ-д БНХАУ, Австралийн баг тус бүр гурван удаа, БНСУ-ын шигшээ нэг удаа түрүүлж байжээ.

Холбоотой мэдээ