Зүүн Хойд Азийн орнууд хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-28 15:21:06

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Хятад-Зүүн Хойд Азийн 15 дахь удаагийн экспо”-г БНХАУ-ын Жилин мужийн Чанчунь хотноо нээлээ.


“Зүүн хойд Азийн орнууд гар нийлж, нээлттэй байдлаар ирээдүйг цогцлооё” уриан дор болж буй тус үзэсгэлэнд дэлхийн 40 гаруй орны төлөөлөгч, Зүүн Хойд Азийн орнуудын төр, засгийн удирдлагууд, Монгол Улсаас МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав болон бизнес эрхлэгчид оролцлоо. Мөн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон албаны бусад төлөөлөл Монголын бүтээгдэхүүний талаар санал солилцов.


Анх 2005 онд эхэлсэн энэхүү экспо нь өнгөрсөн хугацаанд 100 тэрбум юанийн худалдаа, 3032 төсөл, 20.5 их наяд юанийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулжээ.


Энэ удаагийн экспо нь наймдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ.







 

Холбоотой мэдээ