СЭЛЭНГЭ: Хиагтын районы Эрүүл мэндийн салбартай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-31 15:28:09

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 31 /СЭЛЭНГЭ/.  ОХУ-ын БНБУ-ын Хиагтын районы эрүүл мэнд, нийгмийн салбарынхан Сэлэнгэ аймагт зочилж, аймгийн ЭМГ-ын удирдлагуудтай уулзаж, хамтран ажиллах талаар саналаа солилцсон байна.

 

Энэ жил Хиагтын районы Эрүүл мэндийн салбарын 200 жилийн ой тохиож байгаа.  Уулзалтын үеэр ойн хүрээнд хамтын ажиллагаагаа сэргээх, хамтран ажиллах хүсэлтээ хөрш аймгийн төлөөлөгчид илэрхийлж, ирэх 10 дугаар сарын 17-нд “Хамтран ажиллах” санамж бичиг байгуулахаар тохиролцжээ.

 

Өнгөрсөн 2022 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо цөмийн энергийн хавдрын эмнэлэгийн нээлтэд Сэлэнгэ аймгийн Засаг дарга урилгаар оролцсон юм.


Энэ үеэр аймгийн Засаг дарга Сэлэнгэ аймгийн иргэдийг тус эмнэлгийн үзлэг оношилгоонд хөнгөлөлттэй үнээр хамруулах. Цаашлаад хамтын ажиллагааны хүрээнд нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг олон талт ажлыг зохион байгуулах асуудлаар санал солилцож, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар тохиролцсон байдаг.

Холбоотой мэдээ